Оросууд Славянск руу довтолж байна гэж Украины тал мэдэгджээ

Оросууд Славянск руу довтолж байна гэж Украины тал мэдэгджээ

Оросын арми Донецк мужийн чухал хот болох Славянскийн чиглэлд довтолгоо хийж байна гэж Украины арми мэдэгджээ. Жанжин штабын мэдээлэлд, “Украины хамгаалалтыг сэтлэж, Славянск руу довтлохын тулд дайснууд хүчтэй гал нээж байна” гэжээ. 

Мөн Оросын зэвсэгт хүчин Луганск мужийн олон тооны хотууд руу довтолж байгаа бөгөөд Мариупол хотоос нэг батальоны тактикийн бүлгийг хөдөлгөж Попасна хотын эргэн тойронд татаж авсан. Харин Донецк, Луганск хотуудад нийтдээ 10 удаагийн халдлагыг няцааж, Украины цэргүүд Оросын олон төрлийн техник хэрэгслийг устгасан гэж мэдэгджээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Оросын арми өнгөрсөн долоо хоногт Донецк мужийн нутгийн зарим бага зэрэг газрыг эзэлсэн гэж байгаа юм.

Эх сурвалж: CNN