"The hu" хамтлаг "welcome to rockville-2022″ фестивальд оролцоно

"The hu" хамтлаг "welcome to rockville-2022″ фестивальд оролцоно

"The Hu" хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас Европын орнуудаар "Хар аянга" нэртэй аялан тоглолт хийж буй.

Тэд АНУ-д болсон "Coachella-2022" хөгжмийн наадамд Монгол улсаас оролцсон анхны хамтрлаг болсон. Харин одоо хамтлагийн залуус тавдугаар сарын 22-нд "Welcome to Rockville-2022" фестивальд оролцохоор төлөвлөж байгаа аж.

Америкт төдийгүй дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалийг “Coachella Valley Music”, “Coachella Festival” жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай.

Ташрамд дурдахад тэдний хувьд 2019 онд амжилт, бүтээлээр арвин жил байв. "The Hu" хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулж чадсан юм. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийж Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.