ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнгөрсөн амралтын өдөр /2022.04.30/ мэдээлэл хийхдээ, “нацист дарангуйлагч Адольф Гитлер "Еврей цустай" байсан” гэж мэдэгдсэнд Израилийн зүгээс өнөөдөр /2022.05.02/ дургүйцсэн хариу үйлдэл үзүүлжээ.
Тодруулбал, Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид "Гадаад хэргийн сайд С.Лавровын хэлсэн үг бол уучилж болшгүй, жигшмээр мэдэгдэл төдийгүй аймшигтай түүхэн алдаа" гэж мэдэгджээ.
Мөн Израилийн Гадаад хэргийн яам өнөөдөр /2022.05.02/ Израильд суугаа ОХУ-ын Элчин сайдыг дуудсан байна.
Мөн тэрээр Орос Украинчуудыг нацист хэмээн цоллож байгааг шүүмжилж, “Украинчуудыг, тэр дундаа Ерөнхийлөгч В.Зеленскийг нацистууд гэж нэрлэж байгаа нь мөн адил ноцтой асуудал. Энэ нь түүхийг бүрэн гуйвуулж, нацизмын хохирогчдыг доромжилсон хэрэг” гэж мэдэгджээ. Учир нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, “Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг еврей” гэж мөн хэлсэн юм.
Эх сурвалж: CNN