Монгол Улсыг аялахад аюулгүй орнуудын жагсаалтдаа АНУ оруулжээ

Монгол Улсыг аялахад аюулгүй орнуудын жагсаалтдаа АНУ оруулжээ

АНУ-ын Төрийн департаментаас аялал жуулчлалын зөвлөмжөө шинэчилжээ.

Тодруулбал, тус зөвлөмжид АНУ-ын иргэд  аялахад аюулгүй орнуудын жагсаалтаа гаргасан бөгөөд аялахад хэр эрсдэлтэй талаар дөрвөн түвшинд ангилсан байна. Үүнд, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ны байдлаар Монгол улсыг аялахад хэвийн аюулгүй ангилалд оруулжээ. Ингэхдээ тухайн улсын гэмт хэрэг, терроризм, иргэний дайн эмх замбараагүй байдал, эрүүл мэндийн нөхцөл байдал, байгалийн гамшиг, улс орныг хамарсан томоохон үйл явдлыг харгалзан үзэж дараах түвшнүүдэд хуваадаг. Үүнд:

  • Түвшин 1 – Аялахад хэвийн аюулгүй
  • Түвшин 2 – Аялахад тодорхой хэмжээний эрсдэлтэй улсууд
  • Түвшин 3 – Аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирч болзошгүй тул аялахаас аль болох зайлсхийх улсууд
  • Түвшин 4 – Аялж болохгүй улсууд гэж тус тус хуваадаг бөгөөд ОХУ-ыг улаанаар "Аялж болохгүй" улс, БНХАУ-ыг "Аялахаас аль болох зайлсхийх" улсуудын жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж:travelmaps.state