"Азовсталь үйлдвэрт 200 энгийн иргэн үлдсэн" гэж Украины командлагч хэлжээ

"Азовсталь үйлдвэрт 200 энгийн иргэн үлдсэн" гэж Украины командлагч хэлжээ

Мариуполь дахь "Азовсталь" гангийн үйлдвэрт ажиллаж байгаа Украины Үндэсний гвардийн 12 дугаар шуурхай бригадын командлагч Д.Шлеха хэлэхдээ, “Өчигдөр /2022.05.01/ нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн эхний хэсэг үйлдвэрээс гарч чадсаны дараа дайсан бүх төрлийн зэвсгийг ашиглаж эхэлсэн. Шөнө тайван бус байлаа" гэж  мэдэгдэв.

Мөн тэрээр, “тэнгисийн цэргийн их буу “Азовсталь” дээр шөнийн 3 цаг хүртэл ажилласан. Өглөө нь нам гүм болсон. Цогцолбор дотор гацсан энгийн иргэдийн өөр хэсэг даваа гараг /2022.05.02/-т гарч чадах эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Түүний хэлснээр тус газарт 200 орчим хүн, түүний дотор 20 хүүхэд үлдсэн байна.

Эх сурвалж: CNN

4 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар Украины Мариуполь хотын "Азовсталь" гангийн үйлдвэрт сүйрлийг хиймэл дагуулаас авсан зургаар харуулжээ. (Maxar Technologies/Reuters)