Германы канцлер Олаф Шольц ОХУ-ын Украинд хийж байгаа түрэмгийлэл, “утгагүй аллага”-аа зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд уриалжээ.
Тэрээр даваа гараг /2022.05.02/-т Берлин хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модитэй хийсэн хэвлэлийн хурлынхаа дээр хэлэхдээ, "Хамтдаа илүү сайн ирээдүйг бий болгох нь бие биенийхээ эсрэг дайн хийх биш, харин эдийн засгийн хөгжил, хамтын хөгжлийг боломжтой болгох явдал юм" гэжээ. Мөн Германы канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан "Украинаас цэргээ татахыг" уриалаад, "хүчирхийлэл ашиглан улс орныхоо хилийг өөрчлөх ёсгүй" гэж нэмж хэлжээ.
Сонирхуулахад, Германы канцлер Олаф Шольц нь Орос, Украины цэрэг, дайны үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэхгүй байна хэмээн олон улсын шүүмжлэлд өртөж, улмаар түүнийг албан тушаал нь огцруулах асуудал ч яригдаж байв.
Эх сурвалж: CNN