ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 9 /2022.05.09/-ний дотор Украинд албан ёсоор дайн зарлаж магадгүй бөгөөд энэ нь Украины зүүн болон өмнөд хэсгийг эзлэхээр оролдох үед Оросын нөөц хүчнийг бүрэн дайчлах боломжийг олгоно гэж АНУ болон барууны орны албаныхан үзэж байгаа аж.
Тодруулбал, жил бүрий тавдугаар сарын 9-ний өдрийг Оросын "Ялалтын баяр" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь 1945 онд Оросууд нацистуудыг ялсны ойг тэмдэглэдэг.
Иймд Барууны эрх баригчид В.Путин тус өдрийн бэлгэдлийн ач холбогдол, суртал ухуулгын үнэ цэнийг ашиглан Украинд цэргийн ололт амжилтаа зарлана. Харин албаны хүмүүс нэг хувилбар дээр санал нэгдэж эхэлсэн нь “В.Путин тавдугаар сарын 9-нд Украинд албан ёсоор дайн зарлах явдал юм. Өнөөг хүртэл Оросын эрх баригчид мөргөлдөөн нь зөвхөн “цэргийн тусгай ажиллагаа” байсан бөгөөд гол зорилго нь “деазизаци” байсан гэдгийг онцолж байна гэжээ.
Эх сурвалж: CNN