ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов Оросын цэргүүдийн давшилтыг биечлэн удирдаж яваад ням гарагт /2022.05.01/ Украины зэвсэгт хүчний давшилтад өртөж хүнд шархдаж, түүний бие хамгаалагч амь эрсдсэн талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн Украины Дотоод хэргийн яам болон цэргийн сэтгүүлчид, “В.Герасимов нь Харьков мужийн ойролцоо байхдаа баруун шилбэндээ шархдсан” гэж мэдээлж байгаа юм. Харин энэ талаар ОХУ-ын тал албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Тэгвэл АНУ-ын батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан CNN агентлагт ярихдаа, “Оросын генерал В.Герасимов саяхан Украинд очоод байсан. Харин түүний шархдсан гэх мэдээллийг батлах мэдээлэл байхгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN