Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо олон байшин шатаж, найман хүн нас баржээ. Амиа алдсан иргэдийн зургаа нь хүүхэд байсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.
Орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 05.00 цагийн орчимд (Ням гарагийн 22:00 цагт) эхэлсэн түймэр газар авч 80 байшин шатаажээ. Гал түймэр Кезон хотын Филиппиний их сургуулийн их сургуулийн хотхоны доторх хөл хөдөлгөөн ихтэй нэгэн байшингийн хоёрдугаар давхарт эхэлсэн аж. Галын шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Гал унтраах ангийн ахлах офицер Грег Бичайда AFP агентлагт хэлэхдээ "Галыг унтраахад бараг хоёр цаг зарцуулсан. Гал маш хурдан тархсан учир хохирсон иргэд гарч чадалгүй амиа алдсан. Амиа алдсан иргэдийн зургаа нь хүүхэд байсан" гэжээ.