Мариуполь дахь "Азовсталь" гангийн үйлдвэрт орогнож байсан энгийн иргэд болон Украины цэргүүд Оросуудын “зогсоолгүй" бөмбөгдөлтөд өртөж байгаа бөгөөд үндсэн хангамж багасч байгаа талаар гэж үйлдвэрийн ахмад ярьжээ.
Тодруулбал, Украины Азовын дэглэмийн орлогч командлагч С.Паламар, “цохилт зогсолтгүй үргэлжилж байна. Энэ нь танк, их буу, мөн 3-5 минут тутамд агаарын бөмбөгдөлт хийж байна. Үйлдвэрт орогносон энгийн иргэд байсаар байгаа ч дайсан бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байна” гэжээ. Мөн тэрээр, “хэдэн өдөр үлдсэнийг би та нарт хэлж чадахгүй, гэхдээ бид ус, хоол хүнс, ялангуяа сумгүй болно гэдгээс маш их айж, хэмнэж байна. Бид байгаа бүхнээ энгийн иргэдтэй хуваалцаж байна. Хэрэв хоол хүнс дуусвал бид шувуу барих зэргээр бүх зүйлийг хийх болно" гэж тэр хэлжээ.
Харин Орос цэргүүдээ үйлдвэрийн захад хүрч, "алхам алхмаар цэвэрлэх даалгавар" гүйцэтгэж байна гэх мэдээллийг С.Паламар үгүйсгэж, "Одоогийн байдлаар үйлдвэрийн нутаг дэвсгэр бүхэлдээ бидний мэдэлд байгаа бөгөөд бидний хамгаалалт гангийн үйлдвэрийн периметрийн дагуу байгаа тул бид хамгаалалтыг барьж байна" гэжээ.
Эх сурвалж: CNN