Украины Ерөнхий прокурор И.Венедиктова Буча хотод хүний эрхийг зөрчсөн гэх хэд хэдэн орос цэргүүдийг илрүүлсэн гэж өнгөрөгч Пүрэв гараг /2022.04.28/-т мэдэгдсэн.
И.Венедиктова, “Хотыг оросууд эзлэх үед 10 цэрэг "энгийн иргэдийг тамлан зовоосон“ нь тогтоогдсон” хэмээгээд цэргүүд янз бүрийн цолтой байсан, тухайлбал дөрөв нь энгийн цэрэг, дөрвөн ахмад, хоёр түрүүчийг нэрлээд, тэд 64 дүгээр мотобуудлагын бригадын албан хаагчид байсан гэсэн юм.
Харин 64 дүгээр мотобуудлагын бригадыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүндэт цолоор шагнаж, тэдний "агуу баатарлаг эр зоригийг" үнэлж, тус ангид "Оросын бүрэн эрхт байдлыг хамгаалсны төлөө "Харуул" цол олгосон байдаг.
Тэгвэл Буча хотод энгийн иргэдийг хоморголон хөнөөсөн хэргийн сэжигтэн С.Колоцей энэ гэмт хэрэгт би ямар ч холбоогүй хэмээгээд энэ тухай цэргийнхэнтэй холбогдож "тайлбарлаж чадна" хэмээжээ. Тэрээр "Вконтакте" сайтын сэтгүүлчид өгсөн тайлбартаа, “Би Үндэсний гвардад алба хаадаггүй. Хэн нэгнийг ямар нэгэн зүйлд буруутгахаасаа өмнө бүх нарийн ширийн зүйлийг тогтоо, тэгэхгүй бол бусад муж улсын энгийн иргэдийг заналхийлж, гүтгэсэн хэрэгт буруутгагдах болно” гэжээ. С.Колоцей энэ мэдэгдлийнхээ төлөө Украины төлөөлөгчидтэй холбоо барих бодолгүй байгаагаа мэдэгдэж. Украин "өөрийнхөө алдааг засах ёстой" хэмээгээд Беларусийн уугуул иргэн "бусад иргэдийг гүтгэсэн" гэж буруутгажээ.
С.Колоцей бол Оросын үндэсний гвардийн ангийн командлагч бөгөөд түүнийг Украины дөрвөн иргэнийг хөнөөсөн, мөн нэг хүнийг тамласан хэрэгт сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: focus.ua