Москва ойрын өдрүүдэд Украины өргөн уудам газар нутгийг өөртөө нэгтгэхээр бэлтгэж байна гэж АНУ-ын Элчин сайд Майкл Карпентер мэдээлжээ.
Тэрээр хэлэхдээ, “Өндөр итгэлтэй тагнуулын мэдээлэлд Орос улс тавдугаар сарын дундуур Донецк, Луганск эсвэл Херсон хотын оршин суугчид Украиныг орхиж, Орост нэгдэхийг дэмжинэ гэх "бүх нийтийн санал асуулга" явуулах магадлалтай байна. Харин Кремль тэднийг ОХУ-ын нэг хэсэг хэмээн албан ёсоор зарлах шийдвэр гаргасан нь Орос-Украины дайныг урьдчилан тааварлашгүй байдалд оруулж магадгүй. Учир нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс ялгаатай нь Украины арми газар нутгаа алдахад бэлэн биш байна” гэжээ. Мөн тэрээр Америкийн тагнуулын тус мэдээлэлд эргэлзэх шалтгаан байхгүй гэж онцолсон байна.
Эх сурвалж: focus.ua