“Лондоны биржийн үнэ дээр 5 хувийг нэмсэн” ӨНДӨР үнээр Монголбанк алт худалдан авч, бусдад “сул ашиг” өгөх шийдвэр гарчээ

“Лондоны биржийн үнэ дээр 5 хувийг нэмсэн” ӨНДӨР үнээр Монголбанк алт худалдан авч, бусдад “сул ашиг” өгөх шийдвэр гарчээ

“Орос, Украины цэрэг, дайны байдлаас үүдэн манай иргэдийн амьдралд газрын тос, мах, гурилын хомсдол үүсэхээс сэргийлж “онцгой журам”-аар зохицуулалт хийх эрхийгЗасгийн газар, Монголбанкинд олгох шаардлага тулгараад байна” гэж Сангийн сайд Б.Жавхлан 4 дүгээр сар /2022.04/-д мэдэгдэл хийж байв.

-10 ТЭРБУМЫН АЛТ ТУШААГААД 500 САЯ ТӨГРӨГИЙН “СУЛ АШИГ”-ИЙГ АЛТ ОЛБОРЛОГЧ ОЛНО-

Тэгвэл энэ “онцгой журам”-ынхаа хүрээнд “Лондоны металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэй”-гээр Монголбанк дотоодоос алт худалдан авахаар шийдвэрлэжээ. 

Товчхондоо, энэ нь 10 тэрбум төгрөгийн алтыг Монголбанканд тушаагаад энэ үнийн дүнгийнхээ 5 хувь буюу 500 сая төгрөгийн нэмэгдлийг авч, “сул ашиг” хүртэнэ гэсэн үг юм.

Ингээд Дэлхийн зах зээл дээр байхгүй өндөр үнээр Монголбанк “алт худалдан авснаар 400 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж магадгүй” нөхцөл байдал үүсжээ. Учир нь Лондоны металлын зах зээл дээр сүүлийн саруудад алтны үнэ хэт өндөр байгаа ба нэг унац алт 1950-2000 ам.долларын үнэтэй байгаа юм. Харин манай улсад өнөөдөр нэг ам.доллар 3072 төгрөгийн үнэтэй байна.

Хамгийн ноцтой нь Олон улсын зах зээлийн үнээс хэт өндөр үнэ /Лондоны биржийн үнэ+5 хувь/-ээр алтыг Монголбанк худалдаж авах болсон нь алт олборлогчдод зохиомлоор ашиг нэмж өгөх, цаашлаад Монголбанк өөрөө их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал үүсжээ. Нөгөөтэй, энэ нь хэн нэгний лобби байхыг ч үгүйсгэх аргагүй юм.