ОХУ-ын хөлсний цэргүүдийг Төв Африкт энгийн иргэдийг тамлан зовоож, цаазалсан хэрэгт буруутгаж эхэллээ

ОХУ-ын хөлсний цэргүүдийг Төв Африкт энгийн иргэдийг тамлан зовоож, цаазалсан хэрэгт буруутгаж эхэллээ

ОХУ-ын хөлсний цэргүүд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энгийн иргэдийг зодож, цаазлан, тамлан зовоосон хэрэгт буруутгагдаж эхэллээ.

Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сард тус улсад болсон үймээний үеэр орос хэлээр ярьдаг цэргүүд зам хааж, зэвсэггүй явсан 12 иргэнийг буудан хөнөөсөн гэж “Human Right Watch” (HRW)-д мэдэгджээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар амь хохирогчдын цогцсыг Боссангоагийн ойролцоох замын хажуугийн гүехэн нүхэнд хаясан аж.  

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригчид засгийн газрын эсрэг босогчидтой тэмцэхийн тулд Оросын “Вагнер” группээс цэрэг хөлсөлж байсан гэх мэдээлэл барууны зарим хэвлэлээр гараад буй.

Харин тус улсын эрх баригчид уг мэдээллийг үгүйсгэж байна.  Мөн  энэ долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Вагнер” Оросын төртэй ямар ч холбоогүй гэсэн албан ёсны байр суурийг илэрхийлсэн юм. Гэвч НҮБ-ын шинжээчид ч мөн Оросын хөлсний цэргүүдийг Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж буруутгасан байр суурийг илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC