Ковидын хүндрэл хэвтэн эмчлүүлж буй зарим хүний сэтгэн бодох чадварыг 20 насаар хөгшрүүлдэг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ.
Тодруулбал, Их Британид явуулсан эрдэмтэд ковидын халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн дийлэнх хэсгийнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон байна.
Энэ талаар Кембрижийн Их Сургуулийн профессор хэлэхдээ, “Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд ялангуяа тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд зэрэгт нөлөөлдөг болох нь батлагдсан. Тэдний тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл сорилын асуултыг ойлгох, хариулах хурд нь удааширсан байна” гэжээ. Энэ нь дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсныг тогтоожээ.
Эх сурвалж: The Guardian