ОРОСЫН ХЭВЛЭЛД: Монгол Улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс ТАТГАЛЗАЖ байна гэв

ОРОСЫН ХЭВЛЭЛД: Монгол Улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс ТАТГАЛЗАЖ байна гэв

Энэ сарын 1-ний өдөр Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Улаанбаатарт айлчилсан билээ. Айлчлалын үеэр тэрбээр манай улсыг Хүн хулгайлах гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахын зэрэгцээ Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг дам байдлаар уриалсан юм.

Тэгвэл Монгол Улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан гэх гарчигтай нийтлэл Москвад төвтэй “Regnum” агентлагт гарчээ. Тус нийтлэлд, “Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Улаанбаатарт айлчлах үеэрээ Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны хариуд ОХУ-д үзүүлж буй олон улсын шахалтад Монгол Улс нэгдэхийг уриалав. Энэ талаар Ёшимаса Хаяши “ОХУ-ын үйл ажиллагаа нь олон улсын хууль, дэг журмын үндсийг алдагдуулж байгаа” энэ үед бидний эв нэгдэл шаардлагатай байна гэж мэдэгдсэн байна. Харин Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Баттцэцэг “ОХУ-д шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж чадахгүй” гэсэн хариуг өгөв” гэжээ.

Эх сурвалж: Regnum

 

 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө