Өчигдөр/2022.05.03/ Оросын нисэх хүчин Украины дахь цэргийн 39 объектод цохилт өгсөн гэж тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ.
Хошууч генерал Игорь Конашенков "ТАСС" агентлагт өгсөн ярилцлагадаа “Цохилтод өртсөн газруудын дотор Украйны Зэвсэгт хүчний хоёр командын цэг, хүн хүч, цэргийн техникийг төвлөрүүлэх 36 газар багтсан” талаар дурдсан байна. Мөн тэрбээр Украины Лайман, Краматорск, Камышеваха мужуудад агаарын бай илрүүлэх дөрвөн радарын станц, сум, зэвсгийн зургаан агуулах, АНУ-д үйлдвэрлэсэн радарын станцыг устгасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera