Украины Зэвсэгт хүчин "Байрактар" нисгэгчгүй нисэх онгоцоор Оросын эзэмшилд байгаа “Могой” арал дээрх Оросын цэргийн хоёр байрлалд цохилт өгсөн гэх видео бичлэгийг нийтэлжээ. Харин тус цохилт хэзээ болсон нь тодорхойгүй байгаа ч уг бичлэгийг Украины Зэвсэгт хүчний өмнөд хэсгийн ажиллагааны командлал өчигдөр /2022.05.03/ нийтэлжээ. Сонирхуулахад, Могойн арлыг Оросын цэргүүд довтолгооны эхэн үед онилоход, Украины харуулууд бууж өгөхөөс татгалзсанаар ихээхэн нэр хүндтэй болсон юм.
Эх сурвалж: CNN
Another Ukrainian TB2 UCAV video reportedly showing strikes on Russian positions on Snake Island. https://t.co/0yPcB4PT4Y pic.twitter.com/0dVDZ2WM70
— Rob Lee (@RALee85) May 3, 2022