Илон Маск: Twitter зарим хэрэглэгчдэд төлбөртэй болж магадгүй

Илон Маск: Twitter зарим хэрэглэгчдэд төлбөртэй болж магадгүй

Олон Нийтийн сүлжээний “Twitter” компанийг Илон Маск 44 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон тухай тус компанийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 24 /2022.04.24/-нд мэдэгдсэн. Тэгвэл “Twitter”-ыг арилжааны болон засгийн газрын хэрэглэгчид хэрэглэхдээ төлбөр төлдөг болж магадгүй талаар Илон Маск өөрийн хуудастаа бичжээ. Тодруулбал, тэрээр “Twitter” энгийн хэрэглэгчдэд үргэлж үнэ төлбөргүй байх болно, гэхдээ арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдэд бага хэмжээний төлбөртэй болж магадгүй" гэж мэдэгджээ.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө