“Худалдагч охин" УСК "New York Asian Film Festival 2022"-д шалгарчээ

“Худалдагч охин" УСК "New York Asian Film Festival 2022"-д шалгарчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгарсан байна.

Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой. Наадам долдугаар сарын 15-28-ны хооронд Линкольн төвд зохион байгуулагдах ба энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцгой юм.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино олон нийтийн хүртээл болсноос хойш амжилт дүүрэн байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард тус киноны жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.