ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2,4 хувиар өсчээ

ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2,4 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос зарим гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаарх судалгааг танилцууллаа. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 4-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.1 хувиар өссөн байна. Тухайлбал, үхрийн мах, төмс, сүү, цагаан будаа 0.5-4.5 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.