ВИДЕО: “Зөөврийн усаар дүүргэдэг” оргилуурыг ажиллуулахад Ус 10 сая, Цахилгаан 27 сая төгрөг гээд 50 гаруй сая төгрөг зарцуулдаг байна

ВИДЕО: “Зөөврийн усаар дүүргэдэг” оргилуурыг ажиллуулахад Ус 10 сая, Цахилгаан 27 сая төгрөг гээд 50 гаруй сая төгрөг зарцуулдаг байна

2020 оны зургадугаар сард Нийслэлийн төв талбайд 3,2 тэрбумын өртөг бүхий "хөгжимт усан оргилуур" гэх сүржин нэртэй магадгүй Азидаа цор ганц усаа зөөж дүүргэдэг усан оргилуур нээлтээ хийсэн ч, жил гаран хугацааны турш засварын ажил нь хийгдэж ашиглалтад оролгүй байсаар өнгөрсөн 2021 онд алдаг оног ажиллуулсан.

ВИДЕО: 

Эргэн сануулахад, Анх Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан иргэдийн шүүмжлэлийг үл тоосоор “дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн барина" хэмээн зүтгэсэн ч бодит нөхцөл байдал дээр дэлхийн жишигт хүрээгүй юм. Жилийн дөрвөн улиралтай, түүнийх нь хоёр нь хүйтэн сэрүүний улирал тохиодог манай оронд усан оргилуур нь тансаг хэрэглээ, ухаалаг бус зарцуулалт гэгддэг.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн. 2022.05.06

Угтаа бол усан оргилуур нь зориулалтаараа хүмүүсийн стрессийг тайлж, орчны бохирдол, агаарт буй бичил нянгуудыг цэвэрлэх үүрэгтэй ч одоо иргэд "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-гийн хөгжимт усан оргилуурыг харах бүрдээ эсрэгээрээ харж стресстэж, төсвийн мөнгөө бодож халаглах шалтаг болсон гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл саяхан Сүхбаатарын талбай дээр дэлгэсэн хиймэл зүлэг дээр иргэд олноор цугларч байгаа нь тэдэнд ногоон байгууламж ямар их хэрэгтэй байгааг илтгэсэн үйл явдал болсон.

Зөөврийн устай усан оргилуур. 2022.05.06

Тодруулбал, Зөөврийн устай, усан оргилуурыг 3,2 тэрбум төгрөгөөр бариулсан ч иргэдэд тус оргилуураас илүүтэй амарч сууж болохуйц ногоон байгууламж л хэрэгтэй байв. Хамгийн ноцтой нь Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болон “Зөөврийн устай” гэгдэх энэ усан оргилуур жилийн 2-3 хан сар алдаг оног ажиллуулахад жил бүр улсын төсвөөс 40-50 гаруй сая төгрөгийг зарцуулдаг талаар бидэнд албаныхан мэдээлсэн юм.

Тухайлбал,

  • Усны зардал 10 сая төгрөг /жилийн/
  • Цахилгааны зардал 27 сая 233 мянган төгрөг
  • Сэлбэг, засвар 11 сая 500 мянган төгрөг
  • Тогтсон ажилчин гэж байхгүй ч ажилчдын жилийн цалин

Зөөврийн устай усан оргилуур. 2022.05.06

“Хонхтой цэцэрлэгт” хүрээлэнгийн тухайн үеийн ногоон ургамал, мод зэргийг тэгвэл БНХАУ-ын элчин сайдын яамнаас хөгжим бүжгийн коллеж хүртэлх урд талын гудамжинд шилжүүлж, тарьсан байгаа юм. Үүнээс энэ мэт ногоон байгууламж орны өнгө үзэмжид ямар нөлөөтэй байгааг ч иргэд хэлдэг. 

Иймд isee.mn сайтын зүгээс нийслэл хотын хэмжээнд улсын төсвөөр хэний ч зорьж очдоггүй бүтээн байгуулалтыг хийхээс илүүтэй энэ мэт ногоон байгууламжийг иргэдэд ойрхон, хүртээмжтэй байдлаар хийхийг уриалах үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

Зөөврийн устай усан оргилуур. 2022.05.06