ТЕГ: НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Яавал иргэдэд илүү хүртээмжтэй сугалаа явуулахыг судалж байна

ТЕГ: НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Яавал иргэдэд илүү хүртээмжтэй сугалаа явуулахыг судалж байна

Татварын Ерөнхий Газраас өнөөдөр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийх үеэр тус газрын дарга Б.Заяабал, “Манай улс бага татварын хувь хэмжээтэй орны тоонд ордог. Одоогийн хуулиар иргэдэд 2 хувийг буцаан олгодог.  Сангийн сайдаас НӨАТ-ын сугалааг урт биш түр  хугацаанд болих үүргийг өгсөн тул зогсоосон. Харин эргээд олон нийтэд яавал илүү хүртээмжтэй зохион байгуулах талаар судлаад эргэж танилцуулах юм.Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулж, сугалааны дараагийн хувилбарыг явуулна гэж төлөвлөөд байна” гэв.