ТАНИЛЦ: Шилдэг татвар төлөгчдийг ДӨРВӨН АНГИЛАЛ-аар зарлав

ТАНИЛЦ: Шилдэг татвар төлөгчдийг ДӨРВӨН АНГИЛАЛ-аар зарлав

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Иймд Татварын Ерөнхий газраас 2021 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлогтой том ангиллын  811 баялаг бүтээгч байдаг бөгөөд 2021 онд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ.

2021 оны том ангиллын шилдэг 10 татвар төлөгч:

  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  • Оюутолгой ХХК
  • Хаан банк ХХК
  • Эрдэнэставан толгой ХК
  • Болдтөмөр Ерөө гол ХХК
  • Голомт банк ХХК
  • Энержиресурс ХХК
  • Монголын Алт Мак ХХК
  • Монголросцветмет ТӨҮГ
  • Юнител ХХК

Дунд ангилалд 3-20 тэрбум төгрөгийн орлоготой үндэсний томоохон ажил олгогч 1540 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 598.2 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Дунд ангиллын шилдэг 10 татвар төлөгч:

  • Юни Трансмишн Нэтворк ХХК
  • Мастер тайм ХХК
  • Монголфарм ХХК
  • Дижитал Сэйлс Чаннел ХХК
  • Сэйлэс энд сервис ХХК
  • БСБ корпорэйшн ХХК
  • Монкабель системс ХХК
  • Ай эм трейдинг ХХК
  • Грийн катеринг сервисес ХХК
  • Говькараван ХХК

Бичил ангилалд 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой 192 094 хариуцлагатай татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд нийт 167.9тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Бичил ангиллын шилдэг 10 татвар төлөгч:

  • Эй энд би инженеринг
  • ТТК ХХК
  • Алтайхангай бүрд ХХК
  • Эм си пи си ХХК
  • Праймери Гео ХХК
  • ЖЭМР ХХК
  • Бэст граунд сурвэй ХХК
  • Худан Моторс ХХК
  • Качфлов Энержи ХХК
  • Ачид-Орг ХХК

Жижиг ангиллын 37454 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ.

Жижиг ангиллын шилдэг 10 татвар төлөгч:

  • Ньюсэнтюри Ложистик ХХК
  • Ихмөнх Наран ХХК
  • Татаххүч ХХК
  • Ханлаб ХХК
  • Укрэлектромонтаж ХХК
  • Хүннү ХХК
  • Скай сервисес ХХК
  • Тригтек ХХК
  • Пи Кэй Эф Интегрейтед Финансиал Сервис ТМЗ
  • ГАНВОР ХХК