"Элон Маскийн “Starlink” компани Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй"

"Элон Маскийн “Starlink” компани Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй"

Дэлхийн алдартай бизнесмен, SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Элон Маскын "Дэлхий даяар интернэтийн сүлжээнд хувьсгал авч ирнэ" гэж буй Старлинк компанийнхаа "салбар" Монголд нээгдэж байж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Элон Маскийн “Starlink” компани Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй байгаа аж. Хэрэв тэрбээр энэ талаарх хүсэлтээ өгвөл харилцаа холбооны салбар гэдэг утгаараа үндэсний аюулгүй байдалын асуудал яригдаж шийдэгдэх талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.