Balenciaga брэндийн 1850 ам.долларын үнэтэй шинэ загвар "DISTRESSED PARIS SNEAKER"

Balenciaga брэндийн 1850 ам.долларын үнэтэй шинэ загвар "DISTRESSED PARIS SNEAKER"

“Balenciaga” брэндээс шинээр гаргаж буй загваруудаа танилцууллаа.

Энэ дундаас онцлох нэг загвар нь хуучирч, элэгдсэн, хиртэй мэт харагдах нимгэн ултай даавуун кетнүүд байв. Үнийн хувьд 1850 ам.доллараас эхэлж байгаа аж.

Тус загвар АНУ-д тавдугаар сарын 16-аас, Япон улсад тавдугаар сарын 26-аас худалдаанд гарахаар болжээ.

Энэхүү загвар ердөө 100 ширхэг үйлдвэрлэгсэн байна.