Засгийн газраас хэрэгжүүлж буй цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт энэ сарын 31-нд ДУУСНА

Засгийн газраас хэрэгжүүлж буй цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт энэ сарын 31-нд ДУУСНА

Коронавируст халдварын буюу цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оныг дуустал төрөөс дааж, иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргана хэрэгжүүлж байв.

Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн зөвхөн цахилгаан хэрэглэсний хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл ирэх зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлт дуусаж иргэд тогны мөнгөө бүтнээр нь  төлөх аж. 
 

Өнөөдрийн байдлаар гэр хороололд амьдардаг айл өрхийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцныхыг 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлж байгаа юм.