Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ

Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ

Үндэсний Агаарын Тээвэрлэгч "МИАТ" ТӨХК ирэх зургаадугаар сарын долоо хоног бүрийн мягмар гарагт Хонгконг руу тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Ингэхдээ Хонгконг иргэдийн адил 7 хоног тусгайлан заасан зочид буудалд тусгаарлагдах юм байна. Сануулахад, МИАТ нислэгээ нэмж, ирэх сараас Франкфурт хот руу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагуудад Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нисэхээр болсон билээ.