“Apple” компани “iPod”-ний үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ

“Apple” компани “iPod”-ний үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ

“Apple” компани 21 жилийн өмнө зах зээлд танилцуулж байсан хөгжим сонсох зориулалт бүхий “iPod”-ний үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ.

2001 онд анх худалдаанд гарч байсан “iPod” нь тухайн үед MP3 формат бүхий 1000 дуу хадлагах боломжтой анхны дижитал хөгжим болж байсан юм.  Үүнээс хойш iPod mini, iPod nano, iPod shuffle, iPod touch зэрэг хувилбар гарсан ч 2019 оноос өнөөг хүртэл шинэчлэл хийгдээгүй байна. 

Анх худалдаанд гарснаас өнөөг хүртэл дэлхий даяаг нийт 400 сая гаруй “iPod” хэрэглэгчийн гарт очжээ. Одоо “IPod touch” хувилбарын үлдсэн нөөцийг дуустал зараад дахин үйлдвэрлэхгүй аж.

"Apple"-ийн мэдэгдлийн дараа хүмүүс "iPod"-той холбоотой дурсамжаа цахим сүлжээнд хуваалцаж эхэлжээ.

Эх сурвалж: ВВС