2013-2020 онд олгосон ипотекийн зээлийн хүүг БУУРУУЛАХ боломжийг Засгийн газарт танилцуулна

2013-2020 онд олгосон ипотекийн зээлийн хүүг БУУРУУЛАХ боломжийг Засгийн газарт танилцуулна

Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Монголын Ипотекийн Корпорац /МИК/-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.

Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт зургаан орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй гэх асуудал яригдаж буй. Тиймээс Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд зарим асуудлыг оруулж, танилцуулахаар болжээ. Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байна гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.