Нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна

Нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна

Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун байгаа бөгөөд үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байгаа аж.

Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн түүнчлэн Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204.5 мянган тонн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна. Энэ сарын 5-ны байдлаар 2143.6 тонн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байгаа аж.