ФОТО; Зураач М.Алтанхундага “Хүн” үзэсгэлэнгээ дэлгэж тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулж хандивын сан нээхээр болжээ

ФОТО; Зураач М.Алтанхундага “Хүн” үзэсгэлэнгээ дэлгэж тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулж хандивын сан нээхээр болжээ

Зураач Мягмаржавын Алтанхундага 2018 онд  “Монгол Тулгатны-100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэнгээ Монголын Уран Зургийн Галлерейд дэлгэсэн. 

Харин энэ удаа "Наран энтэй ижий заяа" уран зургийн үзэсгэлэнгээ ирэх сарын 01-ны өдөр Сүхбаатарын талбайд дэлгэж тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд хандивын сан нээх аж.

Тэрбээр мөн түүнчлэн Эрдэнэт хотод хүүхдийн байгууллага ажиллуулж хүүхдүүдэд зааж зөвлөж 3000 гаруй шавьтай болжээ. 

Зураачийн хувьд бага насандаа өрөөсөн гараа гэмтээсэн. Энэ нь 10 настай үед нь үрэвсэж хүндэрч саажилт болон хатингаршилт хамран арван жилдээ үзгээ барьж чадахгүйд хүргэж байжээ. Гэвч үүнээс ч илүү гай зовлон өвчин шаналал бий. Үүнийг тэвчиж хүний хийдгийг хийж чадах ёстой хэмээн хатуу зорилго өмнөө тавиад зурж эхэлсэн байна. Тэр цаг үеэс өдийг хүртэл гараасаа харандаа салгалгүй зурж иржээ.

ФОТО: