Даяана: Хэл сурч байгаа хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа бол маяглаж, хэт төгс ярих гээд байдаг /ВИДЕО/

Даяана: Хэл сурч байгаа хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа бол маяглаж, хэт төгс ярих гээд байдаг /ВИДЕО/

Цахим сүлжээ болон номын сангаар дүүрэн хэл хэрхэн сурах вэ? Хэл сурах нууц гэм мэт маш олон ном, файл, видео бичлэг, зааврууд байдаг. Гэхдээ хүн бүрийн хэл сурах явц, арга барил өөр өөр байдаг бөгөөд цахим сүлжээнд олон хэл сурсан өөрийн өвөрмөц, содон арга барилаараа танигдаад буй Даяанаг бид Isee.mn сайтын Сошиал ID буландаа онцоллоо.

ВИДЕО:

-Сайн байна уу? Үзэгч уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

-Намайг Даяана гэдэг. Одоо урд 100 хувийн тэтгэлгээр сэтгүүлч мэргэжлээр суралцаж байна.

-Одоо хэдэн хэлтэй вэ? Анх хэл хэрхэн сурч байв?

-Одоогоор таван хэлтэй. Нэмэлтээр Солонгос хэл биеэ дааж сурч байгаа. Анх хүчээр шахуу хэл сурч байсан юм. Тухайн үед нээх шаардлага гэдэг зүйлээр биш албадлагын дагуу гэх юм уу. Тэгээд БНХАУ-руу Хятад хэл сурах гээд 13 сая төгрөгөөр явж байсан. Ганц жил хэл сурах гэж ингэж их мөнгө зарцуулж байгаадаа их харамссан. Хэлээ сураад ирснийхээ дараа биеэ даагаад сурч болох байсан юм байна гээд залуучууддаа туршлагаасаа хэлмээр санагддаг байсан юм.

-Хэл заах арга барил нь арай өөр гэсэн шүү дээ. Сургалтын талаасаа ярихгүй юу?

-Миний заадаг сургалт бол онлайн сургалт. Заах арга барил өөр гэхээсээ илүү сурагчдадаа хэрхэн өөрийн хүчээр биеэ дааж хөгжүүлж сурах вэ гэдэг арга барил юм. Би их ярих хоббитой хүн л дээ. Байнга толинд хараад л яриад байдаг байсан юм. Энэ нь надад яг тохирсон мэргэжлийг олоход асуудал болдог. Эцэст нь би яагаад үүнийгээ ашиглаад олон орны хэлээ хөгжүүлж болохгүй гэж гэх бодолд хүргэсэн.

-Манай залуучууд хэл сурахад гаргадаг түгээмэл алдаа юу байна вэ? Чиний хувьд бас залуу хүн юу нь дээр алдаж байв?

-Миний ажигласнаар дөрөв, таван төрлийн хүн байдаг. Нэг нь маш махруу, шаргуу ч хүчээр сурдаг хүн байна. Над шиг гэсэн үг. Харин нөгөө талд сурах гэж хичээх биш хэт маяглаж, төгс ярих гэдэг хүмүүс байна. Энэ бол хамгийн том алдаа. Би бодохдоо гадаад хэл сурч байгаа бол өөрийн хэлний онцлогийг ч тусгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Намайг оюутны байранд байхад Вьетнам, Индонез хүүхдүүд Америк хүүхдүүдийг хараад л Америк аялгаар ярих гэж их үздэг. Америк зарим нь их зантай шүү дээ. Тоохгүй. Харин би эсрэгээрээ би яагаад тэдний дуудлага хэлээр ярих ёстой юм гэж бодоод хаядаг байсан. Түг таг гэж ярьдаг байсан ч дүрмээ сайн мэдээд ярилцаад ойлголцож байхад дуудлага бол тийм ч чухал биш. Энэ бол миний стайл, энэ бол миний Монголын vibe тийм ээ.

-Нэг хэл сурахад ойролцоогоор хэдэн сар, жил шаардлагатай вэ?

-Хүн хүнээсээ хамаарна. Үүнийг бол бүх хүн л хэлнэ. Ямар ч сургалт байгууллага байсан. Чи хичээгээгүй байхад хэчнээн үнэтэй сургалт байгаад нэмэргүй шүү дээ. Гэхдээ хичээвэл хангалттай зургаан сарын дотор Хятад хэл сурна. Маш амархан.

Манай сургалт болохоор гурван сарын хугацаатай байдаг юм. Нэг хүн тэр гурван сардаа суухгүй байж байгаад дууссан чинь би юу ч сурсангүй гэж байгаа юм. Юу ч хийгээгүй юм чинь яаж сурах юм бэ? Тийм биз дээ.

-Чиний хувьд амьдралдаа баримталдаг дүрэм, зарчим яг юу байдаг юм бол?

-Би тэр өдрийнхөө орой ямар нэг шинэ зүйл сурч, бүтээгээгүй бол ерөөсөө унтаж чаддаггүй. Заавал нэг зүйл хийж байж эсвэл дор хаяж өөрт хэрэгтэй тикток бичлэг үзэж байж сэтгэл санаа амардаг. Залуус ч мөн адил өөртөө амьдралдаа дадал болгох хэрэгтэй. Эхлэх маш чухал.

-Түрүүн ярьсан шүү дээ. Залуус хэл сурахдаа түгээмэл алдаа гаргадаг гээд. Нэмэлтээр дахиад жишээ ч юм уу дурдаач?

-Би энэ хэлж байгаа үгнээсээ болж урьд нь шүүмжлүүлж байсан болохоор гэхдээ үнэхээр миний бодол юм чинь яахав. Охид кофе шопт ороод л “ i was like” гээд л маяглаад байдаг даа. Тэр бол утгагүй санагддаг. Энэ мэт.

-Цахим сүлжээнд танигдаад ирсэн чамд хамгийн их нөлөөлж буй зүйл нь юу байна?

-Сайнтай муутай зүйл их байна өө. /инээв/ Муухай тал нь хэлж байгаа зүйлээр минь бол яахав гэхсэн. Тэгсэн шүдийг минь муулах их муухай. Би одооноос өөртөө сөрөг зүйл цацахгүй гэж бүх сэтгэгдлийг устгаж байгаа. Сайн тал нь магтах хүмүүс их байна шүү дээ. Надад гэхдээ үеийн хүүхдүүдээс илүү хөгшин аав ээжийн насны хүн магтахад их таалагддаг. Би тэдний зэрэгцээ явж байгаа юм байна шүү гэх сэтгэгдэл төрүүлдэг юм.