БАРИМТ: Хөрөнгийн бирж, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг 25 ТӨХК-ийг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгоно

БАРИМТ: Хөрөнгийн бирж, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг 25 ТӨХК-ийг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгоно

“Ажлаа хий” залуусын жагсаалын шаардлагын дагуу өнгөрсөн сард Засгийн газраас төсвийн тодотголыг хийж, УИХ-аар батлуулсан. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр 518 тэрбум төгрөгийн 91 төслийн санхүүжилтийг зогсоож, хэмнэсэн гэж буй. Уг тодотголоор олон нийтийн анзаараагүй шийдэгдсэн нэгэн шийдвэрийг танилцуулж байна.

Тодруулбал, нийт 25 Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-ийн 34 хүртэлх хувийн энгийн хувьцааг нэмж гарган Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан нээлттэй хувьцаат компани болгохоор шийдвэрлэжээ.

-34 ХҮРТЭЛХ ХУВИЙГ НЬ БИРЖЭЭР ЗАРАХДАА, НЭГ ХҮН 5 ХУВИАС ИЛҮҮ ХУВЬЦАА ХУДАЛДАХГҮЙ-

Жагсаалт:

  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК
  2. “Монголын цахилгаан холбоо” ХК
  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК
  4. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ
  5. “Үндэсний давхар даатгал” ХК
  6. “Баянчандмань АЗЗА” ТӨХК
  7. “Налайх АЗЗА” ТӨХК
  8. “Архангай АЗЗА” ТӨХК
  9. “Багануур АЗЗА” ТӨХК
  10. “Булган АЗЗА” ТӨХК
  11. “Говь-Алтай” АЗЗА ТӨХК
  12. “Дархан АЗЗА ТӨХК
  13. “Дорноговь АЗЗА” ТӨХК
  14. “Завхан АЗЗА” ТӨХК
  15. “Орхон АЗЗА” ТӨХК
  16. “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  17. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК
  18. “Талын зам АЗЗА” ТӨХК
  19. “Төв АЗЗА” ТӨХК
  20. “Увс АЗЗА” ТӨХК
  21. “Харгуй” ТӨХК
  22. “Хархорин АЗЗА” ТӨХК
  23. “Ховд АЗЗА” ТӨХК
  24. “Хөвсгөл АЗЗА” ТӨХК
  25. “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК зэргийг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар болжээ.

Олон нийтэд хувьчлах ТӨХК-ууд

-ХЭДХЭН АЗЗА-Г ХУВЬЧИЛЛАА ХЭМЭЭН ШҮҮМЖИЛЖЭЭ-

Дээрх ТӨХК-уудыг худалдаж буй шалтгаан нь ашигтай ажиллуулах. Учир нь тус компаниуд жил бүр алдагдалтай ажилладаг ч улсаас тэр хэмжээгээр татаас авдаг. Тэгэхээр олон нийтийн хяналтад оруулбал, ашигтай ажиллах боломжтой гэж Засгийн газраас үзжээ. Ингэхдээ нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж, ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах боломжтой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүс нь бүх хувьцааг хамж авахгүй гэсэн үг. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатанд зарим гишүүд хэдхэн АЗЗА-г хувьчиллаа гэх шүүмжлэлийг өрнүүлсэн аж. Харин тэдний шаардаад буй бусад томоохон компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтад оруулах хуулийг тун удахгүй боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх аж.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө