Их Британи, Унгар, Монголын хамтран бүтээж буй “1242-Баруунд хүрэх гарц” киноны зураг авалт 10 дугаар сард эхэлнэ

Их Британи, Унгар, Монголын хамтран бүтээж буй “1242-Баруунд хүрэх гарц” киноны зураг авалт 10 дугаар сард эхэлнэ

Их Британи, Унгар Монголын хамтарсан бүтээл “1242-Баруунд хүрэх гарц” киноны зураг авалт ирэх 10 дугаар сард эхлэхээр болжээ.

Зурав авалтыг Монгол, Унгарын нутаг дэвсгэрт хийх аж. “1242-Баруунд хүрэх гарц” кино нь домогт дайчин Чингис хааны ач хүү Бат хааны тухай өгүүлэх юм. Киноны гол дүрийг “Оскар”-ын шагналт, Холливудын жүжигчин Кевин Спейси бүтээнэ. Харин найруулагчаар Унгарын Петер Соос ажиллах бол, зохиолыг Арон Хорват, Жоан Лэйн, Билл Чемберлен, Корнел Сипос нар бичсэн байна. Мөн Монголоос продюсерээр Б.Баяр, Б.Батболд нар ажиллах аж.

Эх сурвалж: Kftv