Н.Ганибал: УИХ-ын даргын зөвлөлөөр баталдаг хэлэлцэх асуудлын жагсаалтаас энэ долоо хоногийн АН-ын бүлгийн хурлыг хасуулсан байна

Н.Ганибал: УИХ-ын даргын зөвлөлөөр баталдаг хэлэлцэх асуудлын жагсаалтаас энэ долоо хоногийн АН-ын бүлгийн хурлыг хасуулсан байна

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр АН-ын бүлэг хуралдах байсан ч хуралдаагүй юм. Уг нь тус хурлаар Д.Ганбатыг тус бүлгийн даргаас огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэр гаргах байсан. 

Тэгвэл АН-ын бүлэг яагаад хуралдаагүй талаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас тодрууллаа. 

Тэрбээр "Гишүүд бүлгийн хуралдаа ирсэн. УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг дарааллыг баталдаг. Үүн дээр манай бүлгийн хурал ороогүй. Албан ёсоор зарлаагүйгээс болж манай бүлгийн хурал гацаанд орчихлоо. Д.Ганбат гишүүн ийм юм хийж, хэлэлцэх асуудлын дарааллаас хасуулсан. 

Гэхдээ хэн нэгнээс хамааралтай бүлэг гэж юу байх вэ. Цаашид асуудлыг шийдвэрлэнэ. Д.Ганбат гишүүн бүлгийн даргын ажлыг хангалттай хийж чадахгүй байгааг намын гишүүд маань хэлж байгаа. Үүнийг л бид хэлэлцэж байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: