ВИДЕО: Согтууруулах ундаа хэрэглэсэн ОХУ-ын хоёр иргэн далайн шуурганд автаж, урсжээ

ВИДЕО: Согтууруулах ундаа хэрэглэсэн ОХУ-ын хоёр иргэн далайн шуурганд автаж, урсжээ

ОХУ-ын Краснодарын хязгаарын Агой суурингийн далайн эрэгт энэ сарын 19 /2026.10.19/-нд хүчтэй шуурганы үеэр хоёр эрэгтэй давалгаанд автан далай руу туугджээ. Гэрчүүдийн мэдээлснээр, тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд цаг агаарын аюултай нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг үл тоон ус руу орсон байна. 

ВИДЕО: 

 

Далайн эрэгт хүчтэй салхи шуургатай үед давалгаа гэнэт эрэг даван түрж, хүнийг хөл алдуулан гүн рүү татах аюултай байдаг байна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үед тэнцвэр, хариу үйлдэл, аюулыг үнэлэх чадвар мууддаг тул эрсдэл улам нэмэгддэг байна. Иймд гадаад оронд зорчиж буй иргэдээ далайн шуурганы үеэр эрэгт ойртохгүй байх, хориглосон бүсэд нэвтрэхгүй байх сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэлж байна.

Эх сурвалж: NEXTA