Орхон, Булган аймгуудад “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг тоглоно

Орхон, Булган аймгуудад “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг тоглоно

“Мэлхий гүнж” Орхон, Булган аймгуудад тоглогдохоор болжээ. Тодруулбал,

Орхон аймагт: Тавдугаар сарын 22-ний 13:00, 15:00, 17:00 цагуудад

Булган аймагт: Тавдугаар сарын 21-ны 13:00, 15:00, 17:00 цагуудад ганцхан өдөр тоглох гэж байна.

Жүжгийн тасалбар 20,000 төгрөгөөр борлуулагдаж буй юм. Орхон аймгийн үзэгчид Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын кассаас, Булган аймгийн үзэгчид Соёлын ордныхоо кассаас худалдан авах боломжтой.

Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд жүжгийн зохиолыг Я.Баяраа бичжээ. Харин ерөнхий найруулагчаар Никита Калмыков ажиллаж байна.

Энэхүү жүжиг нь "Орфей" театрын хоёр дахь бүтээл юм. Театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө