Х.Батхүү агсан амиа алдаад гурван жил өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдээгүй байна

Х.Батхүү агсан амиа алдаад гурван жил өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдээгүй байна

Улсын их хурал, Засгийн газрын гишүүн асан, Төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны Тавдугаар сарын 17 ны өдөр төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, тэрээр тус өдрийн 15-18 цагийн хугацаанд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тус хэрэг явдал болж, Г.Батхүү агсан амиа алдаад гурван жил өнгөрчээ. Харин уг хэргийг хуулийн байгууллагад шалгаад тодорхойгүй үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт гаргасан байдаг. Харин гэр бүлийнхэн нь болон нэр бүхий гишүүд үүнийг эсэргүүцэж хэргийг дахин шалгуулж буй билээ. 

ҮЗЭХ: