Амбер Херд “Aquaman 2" кино төсөлд 10 минут гарах боломжтойгоор үлдэж магадгүй

Амбер Херд “Aquaman 2" кино төсөлд 10 минут гарах боломжтойгоор үлдэж магадгүй

Нэрт жүжигчин Жонни Депп, Амбер Херд нарын маргааныг таслах шүүх хурал 7 хоног завсарласны эцэст дахин үргэлжилж байна. Салалтын маргаантай холбоотой асуудлын улмаас Амбер Хердийн нэр хүнд ихээхэн унаад буй.

Үүгээр ч зогсохгүй түүнийг “Aquaman 2" кино төслөөс хасах тухай саналд хоёр сая гаруй хүн гарын үсгээ зураад байсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй шүүх хуралдааны үеэр энэ талаар ярьжээ.

Тэрбээр “Жонни анх 2015 онд хуримын дараа, бал сарын аяллын үеэр  надад гар хүрсэн. Тухайн үед би согтуу хүнээс гарах л үйлдэл гээд чимээгүй өнгөрсөн. Гэвч тэр согтуурч, мансуурах бүртээ надад хүч хэрэглэдэг болсон. Би түүнийг орхихыг хүссэн. Хэрэв зугтахгүй бол эцэст нь би өөрөө амиа алдах ч аюул ойрхон байсан. Энэ бүх асуудлаас үүдэж, "Warner Bros" компани "Aquaman 2" төслөөс намайг хасах талаар ярьж эхэлсэн. Би гэрээний зүйл заалт ярьсны эцэст кинонд 10 минут л гарах боломжтойгоор үлдэж байх шиг байна. Миний амьдрал, миний карьер маш хүнд нөхцөл байдалд тулж ирлээ" гэж уйлан ярьжээ.