“Орос-Монгол”-ын хамтарсан форумд Монголоос 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно гэж мэдээлжээ

“Орос-Монгол”-ын хамтарсан форумд Монголоос 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно гэж мэдээлжээ

Энэ тавдугаар сарын 27-28-ны хооронд “Орос-Монгол”-ын хамтарсан олон улсын форумыг Улаан-Үд хотноо зохион байгуулахаар болж, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч дэмжиж байсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу. 

Тус чуулганд Монгол Улсаас 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох талаар ОХУ-ын хэвлэл онцолсон байна.

Энэ талаар Эдийн засгийн ухааны доктор, профессор Елена Ванчикова хэлэхдээ, “Оролцогч компаниудын сонирхлын хүрээнд эдийн засгийн янз бүрийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааны харилцаа тогтоох боломжтой бөгөөд ОХУ гадаад харилцааны худалдааны чиглэлд харилцааны шинэ нөхцөл байдалд уян хатан зохицож, цаг үеэ олсон алхмуудыг хийж байна гэж бодож байна. Монгол Улстай хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх ийм арга хэмжээ нь одоо чухал бөгөөд зайлшгүй шаардлагатай арга зам болж байна” гэжээ. Мөн форумд оролцох хүсэлтэй бүх албан байгууллагад нээлттэй бөгөөд ямар нэг хураамж шаардахгүй үнэ төлбөргүй талаар онцлов.