“Global News” сайт “The Hu” хамтлагийн уран бүтээлийг энэ долоо хоногийн ШИЛДГЭЭР нэрлэжээ

“Global News” сайт “The Hu” хамтлагийн уран бүтээлийг энэ долоо хоногийн ШИЛДГЭЭР нэрлэжээ

Канадын “Global News” сайт энэ долоо хоногт сонсогчдоос хамгийн олон санал авсан таван шилдэг уран бүтээлийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын нэгдүгээрт Монголын “The Hu” хамтлагийн “This is Mongol” хэмээх уран бүтээлийг онцолсон байна.

Энэ талаар “Global News”-т “Монголын номер нэг металл хөгжмийн хамтлаг болох “The Hu”  тун удахгүй Америкт аялан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг Монголын соёлыг металлын өргөн уудам ертөнцөд холбож өгч буй нь гайхамшигтай” гэжээ.

“The Hu” хамтлаг “This is Mongol” дуугаа энэ сарын 13-ны өдөр цацсан билээ. 

ВИДЕО: