Хятадын цахим сүлжээнд сармагчны цэцэг вирустэй холбоотой мэдээлэл цацагдсанаас хойш АНУ-ыг тус вирусийг үүсгэж, тараасан хэмээн буруутгаж буй нийтлэл сэтгэгдлээр дүүрчээ.
Тодруулбал, Weibo дээр өнөөдөр гэхэд АНУ-д сармагчны өвчнөөр өвчилсөн тохиолдлын талаар нийтлэл 80 сая гаруй хандалт авч, вирусийн гарал үүслийн талаарх батлагдаагүй онолыг олон хүн хуваалцжээ.
Үүнд, “АНУ дэлхийг бүхэлд нь хорлохын тулд вирус бүтээдгээрээ алдартай”, “АНУ эхнээсээ дэгдэлтийг төлөвлөж байсан гэж таамаглаж байна”, "Америкийн алан хядах байгууллага дэлхий дахинд био дайн хийж байна”, “Болгоомжтой, сайн бэлтгэлтэй бай” гэх мэт сэтгэгдлүүдээр дүүрсэн аж. Гэсэн хэдий ч АНУ-ын хэвлэл мэдээллээр Хятадын зохион байгууллагатай ээлжит нийтлэл хэмээн шүүмжийг хэлж байгаа аж.
Эх сурвалж: Business insider