Мариуполь хотын олон давхар байшингийн хонгилд нуранги буулгах явцад 200 орчим задрал явагдаж буй цогцос олдсон бөгөөд нутгийн оршин суугчид нас барагсдын цогцсыг цуглуулж, савлахаас татгалзжээ. Энэ тухай Мариуполь хотын даргын зөвлөх Петр Андрющенко мэдэгдэв.
Тодруулбал, "Мариуполь хотын Мира өргөн чөлөөнд байрлах ШТС-2-ын ойролцоох өндөр барилгын нурангид шинжилгээ хийх явцад хонгилоос нас барсан 200 орчим хүний цогцос их хэмжээний задралын шинжтэй олдсон байна.
Нутгийн иргэд цогцсыг цуглуулж, савлахаас татгалзжээ. Учир нь оршуулахын тулд оочерлож, дараа нь цогцсыг бие даан морг руу хүргэж, цогцсыг дөнгөж олсон гэж мэдээлэх эсвэл талийгаачийг Украины армийн хохирогч болсон гэж камерт батлан хэлэх хэрэгтэй болжээ.
Үүсээд буй нөхцөл байдлаас болж олон цогцсыг уутанд хийж Метроны ойролцоох гудамж болон түр моргт овоолсон. Хот оршуулгын газар болон хувирсан" гэж Андрущенко хэлэв.
Эх сурвалж: Фокус