АНУ-д 18 настай эрэгтэй гал нээж, 14 сурагч, нэг багшийг хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа

АНУ-д 18 настай эрэгтэй гал нээж, 14 сурагч, нэг багшийг хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа

Өнгөрөгч шөнө АНУ-ын Техас мужийн Увалде хотын нэгэн бага сургуульд Сальвадор Рамос гэх 18 настай эрэгтэй гал нээж, 14 сурагч, нэг багшийн аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан талаар тус мужийн захирагч Грег Эббот мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй олон тооны хүн гэмтсэн байна. Зэвсэгт этгээд халдлагыг ганцаараа үйлдсэн бөгөөд нас баржээ. Мужийн амбан захирагчийн хэлснээр цагдаа нар хариу арга хэмжээ авах үеэр түүнийг хөнөөсөн байна.

Хэргийн газарт цагдаа нар ажиллаж байгаа бөгөөд сэжигтэн бага сургуульд ирж халдлага үйлдэхээсээ өмнө эмээгээ буудан хөнөөсөн байж болзошгүй байгаа аж. Уг хэрэг иргэдийг маш ихээр цочирдуулаад байна. Аймшигт халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Жо Байден эмгэнэл илэрхийлж, талийгаачдыг хүндэтгэн Бямба гарагт нар жаргах хүртэл АНУ-ын төрийн далбааг мандуулахыг тушаажээ.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө