АНЭУ, Чех, Словени улсуудад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

АНЭУ, Чех, Словени улсуудад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчин дахин гурван улсад бүртгэгджээ. Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират Улс/АНЭУ/, Чех, Словени улсуудад тус өвчний анхны тохиолдлууд батлагдсан байна. 

АНЭУ-ын эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр Африкаас саяхан ирсэн аялагчдаас халдвар илэрчээ. Ингэснээр сармагчны цэцэг өвчин Африкийн орнуудаас гадна Европ, Америк, Австрали зэрэг 18 улсад албан ёсоор бүртгэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид сармагчны цэцэг өвчин тархалт цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа ч нийт хүн амд үзүүлэх эрсдэл бага  гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө