Украины боксын хоёр аварга тулааны үеэр амиа алдсан гэж спортын холбоо нь мэдэгджээ

Украины боксын хоёр аварга тулааны үеэр амиа алдсан гэж спортын холбоо нь мэдэгджээ

Украины боксын аваргууд болох О.Прудкий, А.Янин нар ОХУ-ын түрэмгийллийн үеэр эх орноо хамгаалж яваад амиа алдсан талаар тус улсын спортын албаныхан мэдээлжээ.

Тодруулбал, Украины хөнгөн дунд жингийн аварга асан О.Прудки өнгөрөгч Ням гараг /2022.05.22/-т Оросын цэргүүдтэй тулалдаж байгаад нас барсан гэж Украины боксын холбооноос мэдэгджээ. О.Прудкигийн эхнэр, хоёр бага охины хамт үлдсэн байна.  Харин Украины кикбоксын аварга, муай тайн дэлхийн аварга А.Янин дөрөвдүгээр сард Мариуполь хотод Орос болон Оросыг дэмжигч хүчнийхэнтэй тулалдаж байгаад нас барсан гэж Украины Залуучууд, спортын яам өчигдөр /2022.05.24/ мэдэгджээ. А.Янингийн эхнэр, хүүгийнхээ хамт үлдсэн аж.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө