Засгийн газрын ээлжит хуралдаан/2022.05.25/-аас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-руу ирэх сарын 1-ээс Монголын агаарын тээврийн хоёр компани долоон хоногт нэг удаа нислэг үйлдэж эхлэх талаар мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол-Хятад хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг танилцуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 27-оос өнөөг хүртэл хоёр талын зорчиг тээвэр, агаарын харилцааны үйлчилгээ зогссон байна. Манай элчин сайдын яамныхан Хятадын зохих газруудтай ярьж Шанхай, Бээжингээс бусад хот руу Монголын үндэсний агаарын тээврийн компаниуд долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн. Бид судалж байгаад өнөөдрийн засгийн газрын хуралдаанд хоёр цэг рүү нислэг хийж болох юм гэдэг асуудлыг танилцуулсан. Нэгдүгээрт, МИАТ компани Гуанжоу чиглэлд нэг удаа, Хөх хотын чиглэлд “Аэро-Монголиа” компани ниснэ. Нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани дараагийн долоо хоногт Хятадын тээврийн компани гэх байдлаар ээлжилж нисэх юм” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: