Архангай аймгийн Хөдөө нуурт живсэн Kia Porter автомашиныг татаж гаргажээ

Архангай аймгийн Хөдөө нуурт живсэн Kia Porter автомашиныг татаж гаргажээ

Архангай аймгийн Тариат сумын нутагт орших “Хөдөө” нуурт Kia Porter загварын ачааны автомашин мөс цөмөрч, усанд живжээ. Автомашиныг жолоодож явсан иргэнийг эсэн мэнд гаргасан байна.

Хөдөө нуур нь 5 км урт, 3.2 км өргөн, 3.1 метр гүн бөгөөд тухайн үед нуурын усны мөсний зузаан ойролцоогоор 5 сантиметр байсан нь зурагт харагдаж байна. Автомашиныг банз ивж, татлага ашиглан нуурын уснаас гаргаж авчээ. Иймд иргэд, малчдыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний зузаан харилцан адилгүй байдгийг анхаарч, гол, нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.