Нийслэлийн Ардчилсан намаас “Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглааныг яг одоо Хэлмэгдсийн хөшөөний хажууд зохион байгуулж байна.
Тус намаас энэ сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хууль, хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг огцруулах агуулга бүхий шаардлага хүргүүлсэн.
Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм. Уг шаардлагын хариуг авахаар өнөөдөр жагсаж байна.
ВИДЕО: